СУМЫН ОНЫ ТЭРГҮҮН, АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

      Сум орон нутгийн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн салбартаа амжилт гаргаж ажилласан ажилтан, албан хаагч, албан байгууллага, сумын аварга малчдыг жил бүр тодруулан шалгаруулдаг уламжлалтай. 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаараа салбартаа манлайлан оны шилдэг болсон албан хаагчидад мөн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж малч ухаан ажлынхаа арга туршлагаараа бусад малчидаа манлайлсан сумын аварга малчидад 17 жарны сайжруулагч хэмээх усан Бар жилийн босгон дээр шагналыг гардууллаа. Та бүхэндээ ирж буй бар жилдээ эрүүл энх байж, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.