2022 оны 01 дүгээр сарын 08-наас 09-ний өдрүүдэд аймгийн Засаг дарга А.Ишдоржоор ахлуулсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хэсэг тус сумын төсөвт байгууллагуудын 2021 оны үйл ажиллагаанд ХШҮ хийж арга зүйн зөвлөмж өгч ажиллаа. Аймгийн Засаг дарга А.Ишдорж нь сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалт , бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, сум орон нутаг, төсөвт байгууллагуудад тулгамдаж буй асуудалтай танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.