Сумын хоршоо хөгжүүлэх сангаас хоршоо, аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнийг дэмжих зорилгоор төсөл сонгон шалгаруулах товийг зарлаж төслийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17 хүртэл хугацаанд хүлээн авсан. Үүнд 3 хоршоо, 5 аж ахуй нэгж, 7 иргэн материал ирүүлсэн байна. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох журмын 4 дүгээр зүйл заалтын 4.5,4.6, 4.9.1, 4.9.2, 4.9.3, 4.9.4 6 дугаар зүйл заалтын 6.2, 6.4.1, 6,5 заалтыг тус тус үндэслэн төсөл сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй хуралдаж амжилттай зохион байгууллаа. Уг төслүүдээс 3 хоршоо, 3 аж ахуй нэгж, 2 иргэн нийт 140,000,000.00 (зуун дөчин сая) төгрөгийн санхүүжилтээр дэмжигдлээ.