Хууль тогтоомж сурталчлах 2 сарын аян зарлагдлаа

Хууль тогтоомж сурталчлах 2 сарын аян зарлагдлаа

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд "Хууль тогтоомж сурталчилах аян"-ыг 2023.04.03-2023.06.03-ны өдөр хүртэлх хугацаанд сумын төрийн байгууллагууд бүх нийтийн эрх зүйн боловсрол хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, өөрийн салбарын хууль тогтоомжийг сурталчилах, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг түгээх зорилгоор эхлүүллээ.

Сумын төрийн байгууллагуудаар "ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ АЯН"- ны самбар, хавтасыг аялуулахаар Засаг даргын зөвлөлийн хурлаар зарлан, нээж сумын ЗДТГ-аас эхлүүлэхээр гардуулан өглөө. Төсвийн байгууллагууд 2 сарын хугацаанд өөрсдийн салбарын хууль тогтоомжийг цахимаар болон танхимаар сурталчилж иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх юм.

Сумын Засаг даргын Тамгын газар иргэдэд эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх ЭРХ ЗҮЙН ТАНХИМ байгуулан ажиллаж байна.

***Танд туслах цахим хөтөч WWW.E-KHUTUCH.MN хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан***

##ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ##

https://cdn.greensoft.mn/uploads/users/4088/files/339150289_1014958386133758_4872471810514436866_n.jpg