Хууль тогтоомж сурталчлах аяны төлөвлөгөөний дагуу арга хэмжээг нэг бүрчлэн зохион байгуулж, зургаар баримтжуулан тайланг нэгтгэж аяны хавтсанд хийн дараагийн байгууллага болох сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өглөө.

"Хууль тогтоомж сурталчилах аян"-ыг 2023.04.03-2023.06.03-ны өдөр хүртэлх хугацаанд сумын төрийн байгууллагууд бүх нийтийн эрх зүйн боловсрол хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбарын хууль тогтоомжийг сурталчилах, иргэдэд хууль эрх зүйн мэдлэг түгээх зорилгоор эхлүүлэн хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Сумын төрийн байгууллагуудаар "ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ АЯН"- ны самбар, хавтасыг аялуулахаар Засаг даргын Тамгын газраас 4-р сарын 03-аас эхлүүлсэн билээ.

Үр дүн: Хууль тогтоомж сурталчлах аяны хүрээнд сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид өөрсдийн салбарын хууль тогтоомжийг цахим (сумын веб сайт болон хамгийн олон дагагчтай фэйс бүлгүүд)-аар 20 удаа, танхимаар 3 удаа нийт 180 гаруй иргэд болон төрийн албан хаагчдад хууль тогтоомжийг сурталчилж, гарын авлага 4 төрлийн 200 ширхэг, Сантын мэдээ сонинд 2023 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хууль тогтоомжийг багцлан мэдээлэл бэлтгэн оруулж 300 ширхэгийг тараан иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүллээ. Хууль тогтоомж сурталчлах аяны төлөвлөгөөний дагуу арга хэмжээг нэг бүрчлэн зохион байгуулж, зургаар баримтжуулан тайланг нэгтгэж аяны хавтсанд хийн дараагийн байгууллага болох сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өглөө.

##ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ##