Малын гоц халдварт өвчний гаралт, тархалт их байгаа учир отроос ирж буй малд нь угтаж үзлэг хийж, төл малд мялзан өвчнөөс урьдчилсан сэргийлэх вакцин хийж эхлээд байна.
Аймгийн хэмжээнд үзлэг тандалт хийх 4 пост үүрэг гүйцэтгэж байна.
Бүрд сумын Тарнын гүүр
Бүрд сумын Баянгийн даваа
Баян-Өндөр сумын Хар тойрмын бригад
Сант сумын Бор хошуу (Уулын өвөр)
Дээрх постуудаар заавал дамжин өнгөрнө.
Дээрх постуудаар гаралгүй өөр газраар ирж аймаг, сумын нутаг дэвсгэртээ орж ирээд ГОЦ ХАЛДВАРТ өвчин тараасан тохиолдолд ХОРИО ЦЭЭР-ийн хугацаанд гарсан бүх зардлыг мал амьтан өмчлөгч өөрөө хариуцна гэсэн хуулийн зохицуулалттай тул постоор дамжин гарна уу.
Иймд отроос ирж яваа малчид өөрийн сумынхаа Мал эмнэлгийн тасаг болон Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмчтэйгээ холбогдож мэдээлэл өгч хамтран ажиллахыг хүсье.
Бор хошууны постоор дамжин өнгөрөх малчид дараах маршрутын дагуу явахыг анхаарна уу
Сант сум Мал эмнэлгийн тасаг