2023 оны 06 дугаар сарын 22-26-ний хооронд тус сумын 5 багийн иргэдийн Нийтийн Хуралдаанууд болж өнгөрлөө.
Хуралдаанаар:
- Цаг үеийн байдал
- "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын танилцуулга
- Газар зохион байгуулалт, өвөлжөө хаваржааны гэрчилгээ болон татварын талаарх мэдээ мэдээлэл
- Малын тоо толгойн албан татвар болон бусад татварын талаарх мэдээ мэдээлэл
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг эрэмблэх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
Түүнчлэн иргэдийн дунд дартсны тэмцээн болон мотоциклийн уран жолоодлогын тэмцээн зохион байгуулж, иргэдийн дунд "АЗ"-ийн сугалааг зохион байгуулж 8 азтанг тодрууллаа.
Хотын соёлыг хөдөөд хүргэх үүднээс Соёлын төвтэй хамтран урлаг соёлын тоглолтыг зохион байгуулан ажиллаа.
Хуралдаанд оролцож иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэж ажилласан Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон урлаг соёлын тоглолт үзүүлэн хамтран ажилласан Соёлын төвийн хамт олон, мөн Багийн иргэдийн Нийтийн Хуралдаа идэвхтэй оролцож, сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах үнэтэй саналаа өгсөн иргэд, хөдөлмөрчид та бүхэндээ талархал илэрхийлье.
" Амьдарч буй орчноо сайжруулахад иргэн бүрийн санал, оролцоо чухал".
ТАНЫ ОРОЛЦОО-НУТГИЙН ХӨГЖИЛ