Тус сумын багийн иргэдийн Нийтийн Хурал 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд боллоо.

Хуралдаанаар

Цаг үеийн байдал, өвөлжилтийн талаар Засаг дарга Б.Адъяатогтох

Нийгмийн даатгалын шинэчлэгдсэн хууль тогтоомж, эрүүл мэндийн даатгалын талаар Нийгмийн даатгалын байцаагч Д.Энхтуул

Халамжийн талаарх мэдээллийг халамжийн байцаагч Б.Мөнхзул

Малын тоо толгойн албан татвар болон бусад албан татварын талаар Татварын байцаагч Т.Ишдорж

Өвөлжөө, хаваржааны гэрчилгээ болон 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар Газрын даамал Ж.Адъяадолжин,

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах талаар Хэсгийн төлөөлөгч Б.Цэрэндавга нар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өглөө. Мөн Арвайхээр-Мандалговь чиглэлийн 220кВ-ын хос хэлхээт шугам тавих ажил, малжуулах төсөлд хамруулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. БИНХ-даа идэвхтэй оролцож санал бодлоо солилцсон малчид, иргэд болон мэдээлэл өгсөн ЗДТГ-ын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.