Алсын хараа: Уламжлал, шинэчлэл хосолсон, байгаль орчинд ээлтэй мал аж ахуй, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжсөн, эдийн засгийн чадавхитай, нийгмийн хөгжил цогцолсон, чинээлэг, бүтээлч иргэдтэй байх
Сант сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл:
Мал аж ахуй, газар тариалангийн салбарыг сумын эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон эрчимжүүлэн хөгжүүлнэ. Уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн зэрэгцээ малын үүлдэр угсааг сайжруулах, өндөр ашиг шим бүхий үржлийн малтай болоход илүүтэй анхаарна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг өргөтгөн усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлнэ. Орон нутгийн нөөц, зах зээлийн эрэлт хэрэгцээний шаардлагад тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг чухалчилна.