Төрийн албан хаагчийг амьдрах орчин, нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд, газрын даамал, төсөв төрийн сангийн мэргэжилтэн нарыг орон байраар хангаж байна. Аймгийн болон сум орон нутгийн төсвөөс 5 багийн дарга, хууль эрхзүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, ХАА тасгийн мэргэжилтэн нарт шинэ зөөврийн компьютер, Архив бичиг хэргийн эрхлэгчид суурин компьютер, Нягтлан, ХЭАХМэргэжилтэн, нарт принтер, няравт А3 принтерээр тус тус хангаж ажилласан байна. Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөс 170 сая төгрөгөөр ЗДТГазар бүрэн засварт орж ая тухтай орчинд ажиллаж орчин нөхцөл бүрдээд байна.
2023 онд төрийн үйлчилгээний 4, Төрийн захиргааны 9 албан хаагчийн цалинд өөрчлөлт орсон тул хүний нөөцийн системд өөрчлөлт оруулж баяжилт хийсэн. Мөн 1 албан хаагчид зэрэг дэвийн нэмэгдэл олгож мэдээллийг шинэчилсэн. 1 албан хаагчийг албан тушаалаас чөлөөлж, 1 албан хаагчийг нэмж бүртгэж мэдээллийг оруулсан.
Төрийн жинхэнэ албаны тушаалд хууль бус томилсон албан хаагчид байхгүй. Төрийн албаны хуулийн дагуу сул орон тоо гарсан мал аж ахуйн тасгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн бодлогын мэргэжилтэн нарыг зарлуулахаар төрийн албаны зөвлөлд хүргүүлж зарлуулсан боловч тусгай шалгалтанд хүн бүртгүүлээгүй байна. 2 сул орон тоог бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн нарт хавсруулж байна. Төрийн үйлчилгээний байгууллагууд үйлчилэгч болон жижүүрийн ажлын байрыг нээлттэй ил тод зарлаж хуулийн хугацаанд сонгон шалгаруулалт хийж томилсон.