Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль, МУ-ын Ерөнхийлөгчийн 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 116 дугаар зарлигаар баталсан "Эхчүүдэд "Алдарт эх" нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнах журам"-ын дагуу алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах болзол хангасан эхчүүд материалаа 2024 оны 03-р сарын 05-ны дотор харьяа багийн Засаг даргадаа бүрдүүлэн өгнө үү.
Материалыг бүрдүүлэхэд дараах зүйлсийг анхаарна уу!!!!
1. Эхийн иргэний үнэмлэхний хуулбар. Хэрэв иргэний үнэмлэхийн хаягийн зөрүүтэй бол байнга оршин суугаа хаягийн лавлагаа
2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, насанд хүрсэн хүүхдийн хувьд /16-аас дээш/ төрсний гэрчилгээнээс гадна иргэний үнэмлэхний хуулбар. /нэг цаасан дээр иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг хамт канондсан байх/
3. Төрсний гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд E-Mongolia цахим үйлчилгээ болон Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авах
4. Өргөдөл /өргөдлийн толгойг "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ..........аймгийн .....сумын ..... дүгээр багийн Засаг даргаар уламжлан хүсэлт гаргах нь" гэж бичнэ, товчлохгүй хар өнгийн балаар өргөдлийн загварын дагуу бичих
Жич: E-Mongolia цахим үйлчилгээнээс бичиг баримтыг бүрдүүлсэн тохиолдолд нотариатын баталгаа шаардахгүй. Эхчүүдийн анкет, материалыг багийн Засаг даргаар баталгаажуулан, бүрдүүлэлтийг нягтлан шалгаж авах, дутуу материал хүлээж авахгүй болохыг анхаарна уу.
Лавлах утас: 99327889, 89166585 болон харъяа багийн Засаг дарга нартай холбогдоно уу.