ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУД ДОХИОГООР АЖИЛЛАХ ТУХАЙ

Монгол улсын засгийн газрын 2011 оны 339, 340-р тогтоолоор Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг жилийн бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хонгийн 4 дэх өдрийн 16:00-н цагт зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнд ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, иргэдийг цуглуулж дадлага сургуулилт хийж, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүдэд газар хөдлөлтийн талаарх сургалт мэдээллийг өглөө. Мөн мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн гамшгийн үед ашиглах хүн нэг бүрийн үүргэвчинд байх байвал зохих зүйлсийг шалгалаа.