ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭМЖИХ “ЦАХИМД ХЭВШЬЕ” DIGITAL FIRST-D1 АРГА ХЭМЖЭЭ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ӨРНӨНӨ
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ЦХХХ-ны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, МУ-ын Ерөнхий сайдаас үүрэг болгосон бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилтын дагуу, МУ-ын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн “Цахимд хэвшье” уриатай “Digital first D-1” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний хүрээнд
Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх
Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
“Цахимд хэвшье” #Digital_First_D1 арга хэмжээг төр, хувийн хэвшил хамтран 3-р сарын 11-ний өдрөөс эхлэн үндэсний хэмжээнд зохион байгуулах юм.
Иргэд олон нийтэд зориулсан цахим ур чадварын сургалтууд
Бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд зориулсан зөвлөгөө мэдээллүүд
Төрийн албан хаагчдад зориулсан төрийн цахим үйлчилгээний тухай хичээлүүдийг тусгай хөтөлбөрөөр, сургагч багш нар зааж, мэргэжлийн инженерүүд зөвлөгөө өгч, мэдээллийн технологи үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж, санал болгож, хамтын ажиллагаа эхлүүлэх ч боломж олгоно.