САНТ СУМ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИАР ХАНГАЛТТАЙ ҮНЭЛЭГДЛЭЭ.

САНТ СУМ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИАР ХАНГАЛТТАЙ ҮНЭЛЭГДЛЭЭ.

Өвөрхангай аймгийн Засаг дарга, Монгол Улсын Шадар сайдтай байгуулсан 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг Сант суманд зохион байгууллаа.

Команд штабын сургууль "Орон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн анги, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, ослын үеийн удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа" сэдвийн хүрээнд гамшиг осол, аюулт үзэгдлийн үед нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох, удирдах бүрэлдэхүүний чадавхийг сайжруулж, Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор зохион байгуулагдлаа.

Команд штабын сургууль

- Сумын Онцгой комисс, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийг "Цуглар" зарлан мэдээллийн дохиогоор ажиллуулах

- Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний хувцасны жигдрэлт, хээрийн үүргэвчний иж бүрдэл, хүч хэрэгсэл, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгах

- Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, сурагчид, хүүхдүүдэд сайн дурын хэсгийхэнд танхимын сургалт зохион байгуулах

- Онцгой комиссын бүрэлдэхүүн гамшгийг цагийн байдал дээр ажиллах чадвар

- Мэргэжлийн албадын хамтарсан хээрийн гаралт

- Сумын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх гэсэн арга хэмжээнүүдийг 2 өдрийн турш зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургуульд амжилттай, үр бүтээлтэй оролцсон 3 алба хаагчийг Онцгой байдлын газраас шагнасан бол сумын Засаг даргын нэрэмжит шагналаар 2 албан хаагчийг шагналаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд идэвх, санаачлагатай оролцож Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан үүргээ нэр төртэй биелүүлсэн Төрийн албан хаагч нартаа ажлын амжилт хүсье.