Аймгийн ЗДТГ, Цэргийн штабаас “Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага сургалт”-ыг Богд суманд зохион явууллаа.
Батлан хамгаалахын сайдын тушаал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаал, Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг ханган зохион явуулж буй энэхүү сургалтад говийн бүсийн 6 сум буюу Сант, Баянгол, Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Богд, Төгрөг сумдын орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүн оролцоод байна. Дадлага, сургуулилт орон нутгийн хамгаалалтын хуулиар хүлээсэн үүргийг биелүүлэх, ур чадварыг эзэмшүүлж, тасаг, салааг гар нийлэмжтэй ажиллагаанд сурган жигдрүүлэх зорилготой.
төрийн алба хаагчид болон томилгоот иргэд 2025 оны 09 дүгээр сарын 17-20-ны өдрүүдэд үүсэж болзошгүй цагийн байдалд орон нутгаа хамгаалах эрдэмд суралцаж, үүсэж болзошгүй цагийн байдалд иргэн бүр улс, эх орон, орон нутгаа хамгаалахад ажил мэргэжил, боловсрол, нас хүйс гэх мэт аливаа асуудлаас үл хамааран орон нутгаа хамгаалах үүрэгтэй, ур чадвартай оролцох ёстойг ойлгуулах нь энэхүү үйл ажиллагааны чухал хэсэг юм.
Тус арга хэмжээний хүрээнд шилдэг байсан томилгоот иргэдийг шагнаж урамшууллаа үүнд: Аймгийн ИТХурлын жуух бичгээр сургагч багш А.Адъяабаатар, Эх орны төлөө медалиар Ц.Энхболд, онц суралцагчаар О.Мөнх-од, Э.Батцэрэн, буудлагын тэмцээнд Ц.Энхболд, О.Цанлигринчин нар онц буудагч, Сумын Засаг даргын жуух бичгээр Л.Мягмардорж, Д.Төмөрхуяг, Х.Ойдовжунай нар, Сумын ИТХурлын даргын жуух бичгээр М.Мянган, А.Содномцэрэн нар тус тус шагнагдлаа.