1. 2025.09.03-ны өдөр
“Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын 2025 оны улсын үзлэгийн бэлтгэл хангах талаар төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч нар болон архив, бичиг хэргийн ажилтнуудад заавар зөвлөмж өгч ажиллаа.
2. 2025.09.17-18-ны өдрүүдэд Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг төсөвт байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн шалгуур үзүүлэлтийн дагуу урьдчилсан үзлэг зохион байгуулж, заавар зөвлөмжийг газар дээр нь өгч зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
