2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын Тамгын газар ариутгал, халдваргүйтгэлийн зориулалттай ДҮК автомашиныг хүлээн авлаа.
Энэхүү автомашин нь:
• Хятад улсад 2025 онд үйлдвэрлэгдсэн,
• 3 тонн даацтай,
• Дизель хөдөлгүүртэй,
• 3 м³ багтаамжтай зэвэрдэггүй ган усны савтай,
• Шүршигч хошуу, өндөр даралтын насос, цахилгаан удирдлагатай систем зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.
Тус автомашин нь мал, орчны халдваргүйтгэл хийх, нийтийн эзэмшлийн талбай услах зэрэг зориулалтаар ашиглагдах бөгөөд сумын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.