Улсын бүртгэлийн байгууллагын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шүүхийн харьяа Төрийн албан хаагчдын сургалтын төвийн захирал Им Юнг Му нар өнөөдөр /2019.09.17/ БНСУ-ын Гүяанг хотноо хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Санамж бичигт гарын үсэг зурлаа.