Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 04 ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай, ИТХ-ын даргыг сонгох тухай, ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох тухай, Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлж. ИТХ-ын даргаар 1 дүгээр тойргийн төлөөлөгч У.Мөнхтогтох Төлөөлөгчдийн 52,3 хувийн саналаар дахин сонгогдож, сумын Засаг даргад 4-р тойргийн төлөөлөгч Б.Адъяатогтох Төлөөлөгчдийн 61,9 хувийн санал авч Аймгийн Засаг даргад өргөн мэдүүлээд байна.