Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгч нийтийн тээвэр болон хувийн машинаар Сант суманд 2020 оны 12 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд нийт 59 иргэн ирээд байна. Эдгээр ирсэн иргэд 14 хоногийн турш өрхийн эмчийн хяналтанд гэртээ тусгаарлагдана. Гэртээ тусгаарлагдсан иргэн та дараах үүрэг хүлээнэ.
ЭМС-ын 2020.4.29-ний А/269 дугаар тушаал
1. Гэрийн ажиглалтанд шилжсэн даруйд өрх, сум, тосгоны эмчид #утсаар мэдээлнэ.
2. Энэ хугацаанд гэрээсээ гарахгүй, гэртээ хүн урьж авчрахгүй
3. Өдөрт 2-оос доошгүй удаа биеийн халуунаа хэмжиж өөрийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих ба ямар нэг /ядарч сульдах, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, амьсгаадах, амьсгал боогдох.../ шинж тэмдэг илэрсэн даруйд харьяа өрх, сум, тосгоны эмчид #утсаар мэдээлнэ.
Хэрэв тус зөвлөмжийг зөрчсөн тохиолдолд дараах хариуцлагыг хүлээнэ.
1. Зөрчлийн тухай хуулийн 5.13
Гамшгаас хамгаалах тухай хуулийг зөрчвөл хүнийг таван зуун нэгжтэй /1нэгж 1000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно эсвэл 7-оос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Та бүхэн PCR шинжилгээнийхээ хариуг авч, автобусныхаа билетийг захиалсан бол дараах зүйлсийг бэлдээрэй. Үүнд:
1. Амны хаалт /2цаг тутам солих/
2. Спиртэн суурьтай гар ариутгагч
3. Хогийн уут
4. Бал
5. Бээлий
Сантад ирсэн даруйд бид "Зөвлөмжийн баталгааны маягт"-ийг танилцуулж гарын үсгийг тань зуруулах болно.
Та бүхэн онцгой нөхцөлд зорчиж буйгаа ухамсарлан заавар зөвлөмжийг дагаж мөрдөнө үү.
#Хандлагаа_өөрчилцгөөе